2019.08.01-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу "ЖИРЭМСНИЙ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН, ХӨХӨӨР ХООЛЛОЛТ” сэдвээр Сувилахуйн албаны дарга Л.Амаржаргал, арга зүйч Д.Оюун-Эрдэнэ, эх баригч, Б.Очгэрэл нар асуудалд суурилсан сургалт явууллаа. Тус сургалтанд 21 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав.