Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2019.11.28-ны өдөр "ТӨРӨХ ҮЕИЙН ӨВДӨЛТ НАМДААХ АМАРЧ ТАЙВШРАХ АРГУУД, БАЙРЛАЛ” сэдвээр Өргөө амаржих газрын эх баригч Б.Очгэрэл явууллаа. Тус сургалтанд 12 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав. Дараагын сургалт 2019.12.06-ны өдөр Өргөө амаржих газрын хурлын А зааланд 10:00 цагт “ТӨРСНИЙ ДАРААХ ЭХИЙН АСАРГАА СУВИЛГАА, АЮУЛТАЙ ШИНЖҮҮД” сэдвээр орох болно.