Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2019.12.20-ны өдөр "НЯРАЙН АСАРГАА, СУВИЛГАА, АЮУЛТАЙ ШИНЖҮҮД” сэдвээр Өргөө амаржих газрын эх баригч А.Сауле Гуль, А.Амарбаясгалан нар явууллаа.