Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2020.01.23-ны өдөр "Жирэмсний сүүл үе, жирэмсэн эхийн биед гарах өөрчлөлт, төрөх явцыг хэрхэн даван туулах, зөв амьсгалах арга, өвдөлт намдаах иллэг” сэдвээр сургалтыг Япон улсын Жайка ОУ-ын байгууллагын төслөөр эх баригч нарын эрүүл мэндийн боловсрол олгох сургагч багш бэлтгэгдэх сургалтанд хамрагдаж буй Өргөө амаржих газрын Эх баригч нарын 2-р багийн хамт олон явууллаа. Сургалтанд 19 жирэмсэн эх, тэдний гэр бүлийхэн оролцлоо.