Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас “НЯРАЙН АСАРГАА, СУВИЛГАА” сэдвийн дор Нярайг усанд оруулах, нярайн хамар, чих цэвэрлэх, хүйн хавчаар авах, нярайг зөв хөхүүлэх зэрэг нярайн сувилагч нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой 4 өдрийн сургалтыг зохион байгуулж байна. Эхний сургалт өнөөдөр 2020.04.16-ны өдөр амжилттай боллоо. Сургалтанд тухайн өдөр бууж байгаа ээлжийн нярайн сувилагч нар хамрагдаж байна. Сургалтыг дэмжиж оролцож байгаа нярайн сувилагч нартаа цаашдын ажил, хөдөлмөрт нь амжилт хүсэе.