Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2024 оны 04-р сарын 26-ны өдөр
 
НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН СУВИЛАХУЙН АЛБА-наас Олон Улсын Эх баригч, Сувилагч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан ЭХ БАРИХУЙ, СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” ЭРДМИЙН ЧУУЛГАН -23 сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, нийт 9 илтгэл хэлэлцүүлэв.
Хуралд уригдаж АУ-ы магистр, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барих, эх хүүхдийн сувилахуйн тэнхимийн багш, С.СЭРЖНЯМ болон АУ-ны доктор, СЭШХА-ны албаны дарга Р.УРАНЧИМЭГ нар оролцож шүүгчээр ажиллав.
Хэлэлцүүлсэн илтгэлүүдээс:
Тэргүүн байранд:
“Амбулаториор үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн сорьцод бактерийн халдварыг илрүүлж, антибиотикийн тэсвэржилтийг тодорхойлсон дүн” Лаборант А.Ариунжаргал
Дэд байранд:
“Эх баригч мэргэжилтний үгэн бус харилцааны ур чадварт нөлөөлөх нийгэм, хүн ам зүйн хүчин зүйлийг тодорхойлох нь” Эх баригч А. Амарбаясгалан / мэргэжлийн Ахлах зэрэгтэй /
Гутгаар байранд:
“Төрөгч эмэгтэйчүүдийн төрөлтийн хамтрагчийн талаарх ойлголт ба төрөлтийн сэтгэл ханамж” Эх баригч Д.Золзаяа нарын судалгаа шалгарч ивээн тэтгэгч компанийн нэрэмжит үнэ бүхий зүйлсээр урамшуулан шагнав.
Эрхэм шүүгчид, ивээн тэтгэж хамтран ажилласан Гедеон рихтер НХН, Денкфарм эмийн компани, судалгааны ажил хийж илтгэлээ хэлэлцүүлсэн болон идэвхитэй оролцсон нийт эх баригч, сувилагч нартаа талархал илэрхийлье.