Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2024 оны 06-р сарын 07-ны өдөр
 
Жайка Олон Улсын байгууллага, ЭМХТ-тэй хамтран хэрэгжүүлж буй “Эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах” төслийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй жирэмсэн, төрөх, төрсөн эхчүүдэд үзүүлэх тусламж үйлчилгээ” сэдэвт сургалтад сувилахуйн албаны эх баригч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажлын байран дээр хамрууллаа. Уг сургалтыг Япон улсын Осака эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эх баригч Фүжикава Ёоко удирдан явуулаа.
Жайка-ын төслийн сувилахуй, эх барихуйн мэргэжилтэн Икэмото Мэгүми, Жайка ОУ-ын байгууллагын сайн дурын гишүүн Ито Мэй нар ажлын туршлагаас хуваалцсан үр дүнтэй сургалт боллоо.