Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НӨАГ-т эх нярайг эсэн мэнд амаржуулахад үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн Ж.Батсайхан, Б.Баярмагнай, С.Батсайхан, М.Гомбосүрэн болон Оюу толгой ХХК-ны Баяжуулах үйлдвэрийн механикийн багийн хамт олон хамтран нийт 5 сая төгрөгний үнэ бүхий нярайд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох Нярайн шарлалтын аппрат 1ш, Нярайн шарлалт хэмжигч 1ш, Пульс хэмжигч 1ш -ийг хандивлаж 2017.11.02-ны өдөр НӨАГ-ын хамт олонд гардуулан өглөө. НӨАГ-ын нийт хамт олноос талархал илэрхийлж Сайн сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.