Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Covid-19 халдвар гарснаар дэлхий даяараа маскны хэрэгцээ нэмэгдэж хомсдол үүсээд байгаа энэ үед эмнэлгийн дотоод хэрэгцээнд (мэс засал, төрөх өрөө, нярайн, эмэгтэйчүүдийн тасагт) мэс заслын материалын адил 120к/Паскаль даралттай атмосферт ариутган дахин хэрэглэх амны хаалт нэвтрүүллээ. Нийт 300 ш амны хаалт оёж өгсөн манай ахмад эх баригч, ажилтнууд МУ-н ЭХ-н гавьяат ажилтан Оюунгэрэл Ичинхорлоо, манай хагалгааны хамаг материалын хагархай цоорхойг хатгадаг байсан ахмад сувилагч Хажидмаа ахмад эх баригч Цэрмаа ариутгалын ахмад ажилтан Даваадулам, 300 ш маск оёсон мэс заслын асрагч Нэргүй нарт гүн талархал илэрхийлье! Халдвар намжтал хуучны нэгэн адил угааж ариутгаж Наадам хүртэл хэрэглэх масктай боллоо. 600 ш маск эргэлтэнд орлоо.