Нийслэлийн Өргөө амаржих газарт Orbis Mongolia байгууллагаас Дутуу нярайн ретинопатийг бууруулахад “O2 Science Baby Safe Oxygen Blender” (“O2 Science” Хүүхдэд ээлтэй Ухаалаг Хүчилтөрөгчийн Холигч) төхөөрөмж болон нүдний ROP (Retinopathy of Prematurity) оношлогоо, эмчилгээний дэвшилтэт төхөөрөмжийг хандивллаа. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Н. Батсайхан дарга "Нярайн өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлст туслалцаа үзүүлж буйд гүнээ талархал илэрхийллээ". Энэхүү төхөөрөмж нь манай эмнэлэгт ашиглагдаж буй AI буюу хиймэл оюун ухаанд суурилсан 2дах тоног төхөөрөмж болж байгаа юм.
Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар:
Нэг тоног төхөөрөмжийн үнэ цэнэ төдийгүй манай эмнэлэгт мэндэлсэн мянга мянган нярайн амьдралын чанарыг хамгаалах, ирээдүйг гэрэлтүүлэх буянтай үйл ажиллагаа гэдгийг онцгойлон дурдах нь зүйтэй юмаа. Orbis Mongolia байгууллагын хамт олонд Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, хамт олон, ирээдүйд мэндлэх эх, нярай бүрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

