Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Таны төлөө бид-Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг-ийн хамт олны зүгээс Нийслэлийн Өргөө амаржих газрын харьяа хүүхдийн цэцэрлэгт бага насны хүүхдэд тохиромжтой тоглоом, сурах бичгийн үнэ цэнтэй хандив өргөсөн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Энэхүү сайхан сэтгэлийн үйлс нь хүүхдүүдийн маань инээмсэглэл, баяр хөөрөөр дүүрэн өдрүүдийг бүтээж байгаа юм.

Хүүхэд бүрийн төлөө хийсэн энэхүү сайн үйлсэд талархаж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье!