Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Erdene Baby хамт олны зүгээс Нийслэлийн Өргөө амаржих газарт 8ширхэг хүүхдийн орыг хандивлалаа. Үнэ цэнтэй хандив өргөсөн та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Та бүхний сайхан сэтгэлийн үйлс нь ирээдүйд манай эмнэлэгт мэндлэх мянга, мянган нярай нь эрүүл, аюулгүй, тав тухтай байх өдрүүдийг бүтээж өгч байгаа юм.

Энэхүү орыг нярайн үеэс эхлэн 3 нас хүртэл хэрэглэх боломжтой бөгөөд эсгий гудастай гэдгээрээ давуу талтай юмаа.

Нийслэлийн Өргөө амаржих газрын удирдлага, хамт олон, эх, нярайн өмнөөс хүүхэд бүрийн төлөө хийж буй энэхүү сайн үйлсэд тань талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье!