2025 оны 12-р сарын 25-ны өдөр Монголын үндэсний бахархал болсон Khugjil Trade LLC-ийн шинэ брэнд болох “Нандин брэнд” нь нийгмийн сайн үйлсийн хүрээнд Эх , нярайн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан Солонгос улсын Bistos брендийн НЯРАЙН ШАРЛАГЫН АППАРАТ-2 ширхэгийг хандивлан гардуулж, шинээр төрсөн 135 Эх нярайд “Нандин брэнд” бүтээгдэхүүнээс бүрдсэн гарын бэлгийн багцыг гардуулан өглөө.
BT-400 загварын Нярайн шарлагын аппарат нь фототерапи эмчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хийх боломж бүрдэж, шарлалтын хүндрэл, эрсдэлийг эрт үеэс бууруулахын зэрэгцээ нярайг удаан хугацаанд хэвтүүлэн эмчлэх шаардлага багасч, эмчилгээний үр дүн богино хугацаанд гарах олон давуу талтай.
Үндэсний үйлдвэрийн “НАНДИН БРЭНД” нь Монгол эмэгтэйчүүдийн бие физиологийн онцлогт тохирсон олон жилийн судалгааны үндсэн дээр бүтээгдэж буй хувийн ариун цэврийн хэрэглэл бөгөөд цаашид нийгэмд чиглэсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, эрхийг хамгаалах, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байнаа.
Khugjil Trade LLC-ийн Монгол хүний сэтгэл шингэсэн, эрхэмсэг Нандин брэндийн хамт олондоо чин сэтгэлээсээ баярлаж, талархснаа илэрхийлье.
Та бүхний санаачилсан “Нандин брэнд” нь олон эхчүүдэд хайр, халамжийг мэдрүүлж байгаад баяртай байнаа. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

