Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Цэвэрлэгээг хийхдээ хэт хүчтэй сорох, хатуу хошуутай хэрэгсэл хэрэглэх, эсвэл давтамжийг хэт олон болгох нь салст хуурайших, цус гарах, үрэвсэх эрсдэлтэй тул аль болох болгоомжтой байх хэрэгтэй. Өдөрт 2–3 удаа цэвэрлэх нь тохиромжтой. Үүнээс гадна өрөөний чийгшлийг 40–60 хувь байлгах, хүүхдийг хангалттай шингэн уулгах нь хамрын хөндийг чийглэг байлгаж, хамар битүүрэх явдлыг багасгадаг. Хэрэв хамар битүүрэлт 2–3 хоногоос удаан үргэлжлэх, өндөр халуурах, амьсгалахад хүндрэлтэй болох эсвэл цусархаг ялгадас гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлэх нь зүйтэй.