Нийслэлийн Өргөө Амаржих Газар

                  

 2018.05.12-ны өдөр Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүхт 90 жилийн ой нь тохиож буй  Нийслэлийн Өргөө амаржихын хашаанд эмнэлгийн ажилчдын хамт мод тарьсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мод тарьсны дараа Нийслэлийн Өргөө амаржихын үйл ажиллагаатай танилцсан. Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг эмнэлгийн үйл ажиллагаанд анхаарлаа хандуулахын зэрэгцээ төрөх тасгийн тоног төхөөрөмжийн хангалт, эмнэлгийнхээ үйл ажиллагааг танилцууллаа. Нийслэлийн Өргөө амаржих газар төрөх өрөө хангалтгүйгээс гадна төрөх өрөөний тохижилтийг сайжруулах шаардлагатай байгаа талаар ярьсан юм.. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ өөрөө Нэгдүгээр төрөхөд мэндэлснээ дурсаж,  эмнэлгийн зүгээс тавьсан санал, хүсэлтийг цаашдын үйл ажиллагаатайгаа уялдуулан анхаарч ажиллахаа амалсан юм.

Тэгвэл 2018.06.01-ны өдөр Төрийн ордонд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Өргөө амаржих газрыг “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнах үйл ажиллагааны үеэр өөрийн хувийн зүгээс амаржих газрын үйл ажиллагаанд зориулж 100 сая төгрөгийг хандивлахаар  амалсан юм. Тухайн хандивийг Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон хэлэлцээд төрөх орнуудаа  шинэчлэхэд зарцуулахаар төлөвлөөд байна.

     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.