Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Хүнс хоолны газар нь эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй байх, хүнс хоолыг бэлтгэх, хадгалах, борлуулах технологи ажиллагаа алдагдсанаас хүнс бохирдож, хоолны хордлого үүснэ.

Хоолны хордлогын үед илрэх нийтлэг шинж тэмдэг

Хоолны хордлогын үед дотор эвгүйрхэх, ходоод, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эдгээр шинж тэмдэг тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, хооллолтын онцлог болон тухайн өвчин үүсгэгчийн онцлогоос хамаарч хүнд, хөнгөн харилцан адилгүй байдлаар илэрдэг.

Хоолны хордлогоос хэрхэн сэргийлэх вэ?

.  Мах, сүү, өндөг, хиам, крем, майноз, кремтэй бүтээгдэхүүн зэрэг түргэн гэмтэж, амархан муудах хүнсийг хөргөгчид хадгалах.

.  Шууд идэж хэрэглэх хүнсийг түүхий хүнснээс сайтар тусгаарлаж, хадгалах.

.  Ил задгай худалдан борлуулж буй зууш, өндөг, кремтэй бүтээгдэхүүн, жимсийг худалдан авахгүй байх.

.  Хоол хүнсийг зохих температурт нь гүйцэт чанаж, болгосны дараа хэрэглэх,

.  Хоносон хоол хэрэглэхгүй байх.

.  Буцалгаж, ариутгаагүй ундны үс болон сүү хэрэглэхгүй байх,

.  Хийжүүлсэн ундаа, сахар ихтэй шүүсийг аль болох бага хэрэглэх, ялангуяа бага насны хүүхдийн ходоодны салстыг цочроох, шүдний пааланг гэмтээх аюултай тул хэрэглэхгүй байх.

.  Хүнстэй харьцах, хэрэглэхийн өмнө гараа сайтар угааж  байх,

.  Шороо тоостой орчин, эсвэл хоол, хүнс худалдан борлуулж буй хүн халат, малгай, хормогч өмсөөгүй, эсвэл өмссөн хувцас нь бохир байх, үс гэзгээ далдлаагүй байх, гар болон хоолны хэрэгсэл нь бохир байвал ямар нэг хоол хүнс худалдан авахгүй байх.

ХЭРВЭЭ ТАНД ХООЛНЫ ХОРДЛОГЫН ЯМАР НЭГ ШИНЖ ТЭМДЭГ ИЛЭРВЭЛ НЭН ДАРУЙ ЭМЧИД ХАНДАХ ХЭРЭГТЭЙ!

БЭЛТГЭСЭН: НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ