Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монголчуудын найман хүн тутмын нэг, нийслэлчүүдийн гурван хүн тутмын нэг нь Нэгдүгээр төрөх гэж олноо нэршсэн энэ эмнэлэгт мэндэлсэн байдаг бөгөөд эх барих эмч, хүйн ээж нарыг төлөөлүүлэн таны нөр их хичээнгүй хөдөлмөрийг Монголын төр үнэлж байгаа юм.

Өнөөдөр Монгол Улсын Хүний Гавъяат эмч  хэмээх эрхэм хүндтэй цол хүртсэн М.Энхтуяа эмч  энэ л Нийслэлийн Өргөө амаржих газартаа тасралтгүй 35 жил Эх барих эмэгтэйчүүдийн эмч, зөвлөх эмчээр  эх, нялхсын эрүүл мэндийн төлөө бүхий л хичээл зүтгэлээ зориулж эмч хүний тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн эгэл даруу эмч, эх хүн хүн билээ. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын шилдгүүдийн төлөөлөл болж ажил үйлсээ гарамгай гүйцэтгэж ирсэн  та  төрийнхөө дээд цол, одон медалийг хүртэж байгаад байгууллага хамт олон чинь баяртай байна. Энэ шагнал бол зөвхөн Таны төдийгүй ийм амжилтад хүрэх урам зоригийг тань дэмжиж ирсэн гэр бүл, хамт олныг тань бас үнэлж буй хэрэг юм. М.Энхтуяа эмчдээ дахин баяр хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.