Эмчилгээ, үйлчилгээ:
“Амьсгал гачаалын хам шинж, амьсгалын дутагдал, хоёр талын уушгины хатгалгаа оноштой” төрөлтийг 32 долоо хоногтой жирэмсэн эхийг цаг алдалгүй шийдэж П.Н. Шастины нэрэмжит Улсын III-р төв эмнэлэгт шилжүүллээ.
Жирэмсний сүүлийн 7 хоногийн хугацаанд 1 эх ихэс ховхролт, 1 эх ихэс түрүүлэлт оноштой цус алдаж гаднаас ирсэнд цаг алдалгүй яаралтай тусламж үзүүллээ.
Нярайн тасгийн нярайн эмгэгийг эмчлэх хэсэгт 4, эрчимт эмчилгээ сэхээн амьдруулах хэсэгт 13 нь хүнд эмгэгтэй, дутуу нярайд тусламж үзүүлэн ажиллав.
ТТТӨ-ний дэгдэлттэй холбоотой яаралтай авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажилчдыг урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аарц, витамин С 1000мг, шүүлтүүртэй маск, ам зайлах уусмал зэргээр хангаж ажиллалаа.
Сургалт, хурал, зөвлөгөөн:
Чанарыг багийн хурлаас ISO бичиг баримтын боловсруулалт, бэлэн болоод байгаа Баримт, бичгийн боловсруулалтын журмыг танилцуулсан
2019.01.17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт эмч, эх баригч нарт ТТТӨ-тэй холбоотой “АМЬСГАЛ ГАЧААЛЫН ХАМ ШИНЖ, АМЬСГАЛЫН ДУТАГДАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” сэдвээр УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, МЯТХН-ийн Зөвлөх эмч С.Алтансүх лекц, сургалтыг хийж томуу, хатгалгаа өвчний үед авах арга хэмжээний тухай сургалт хийв.
2019.01.15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын мөрдөн байцаалт хариуцсан ахлах прокурор Мөнхнаран, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Амаржаргал нар “ Хуулийн талаарх ойлголт болон эрүүгийн тухай хууль” сэдвээр сургалтыг хийсэн. Сургалтанд нийт 233 эмч, эмнэлгийн ажилчид хамрагдсан байна.
Хяналт, шалгалт:
Амаржих газрын хэмжээнд дотоод хяналтын шалгалтыг дотоод хяналтын алба, эмчилгээ эрхэлсэн орлог дарга, чанарын алба хамтран зохион байгуулж яаралтай авах арга хэмжээнүүдийг авч ажиллалаа.
Бусад:
Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчдийг тусгаарлан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Бид өдөрт дунджаар ТТТӨ-нйи оноштой 15-35 эх, нярайг хэвтэн эмчлүүлж байна.
Нийт хэвтэн эмчлүүлж буй болон хүлээн авах амбулатороор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч эхчүүдэд маск зүүхийг зөвлөн өдөр бүр тандалт судалгаа, ТТТӨ-ний илрүүлэг, эмчилгээний асуудлыг шийдвэрлэж мэдээ мэдээллийг эМЯ, ХӨСҮТ, НЭМГ-т хүргүүлж ажиллалаа.
Жирэмсний эмгэг эмчилэх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүдэд томуу томуу төст өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт тасралтгүй хийгдэж, тараах материал, гарын авлага тараагдаж байна.
2019.01.15-ны өдөр “Төгс гэрэлтүүлэг” ХХК захирал Ж.Төгсгэрэлийн гэр бүлээс Нийслэлийн Өргөө амаржих газарт Ургийн зүрхний бичлэгийн аппарат бэлэглэлээ. Монголын мянга мянган үрсийн төлөө халуун сэтгээр хандсан танай хамт олонд баярласан талархаснаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн мөнхөд дэлгэрэх болтугай.
Нийслэлийн өргөө амаржих газрын эргэлтийн бус хөрөнгө /газар, барилга байгууламж/-ийн дахин үнэлгээг дахин хийлгэлээ. Энэ үнэлгээгээр Нийслэлийн Өргөө Амаржих газрын барилга байгууламж, газар, зам талбай, ногоон байгууламж нь нийт 18,124,466,748 төгрөгөөр үнэлэгдэж байна.