Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Ø 2019.01.18-01.24-ны өдрүүдэд НӨАГ-ын Чанарын албаны удирдлаганд бүх албадыг оролцуулан тодорхой чиглэлүүдээр тасаг, хэсэг, нэгжүүдэд дотоод хяналт, үнэлгээ хийж цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх ажлыг төлөвлөн ажиллаж байна.

  • Бусад
    Ø 2019 онд хэрэгжүүлж буй анхны аян болох “Үйлчилгээний соёлыг хэвшүүлэх” аяны хүрээнд хийсэн үнэлгээгээр 
    § Аяны өмнө 
    2019.01.10-нд 120 үйлчлүүлэгчдээс 8 асуултаар 14 хоногийн аянд чиглэсэн агуулга бүхий судалгаагаар сэтгэл ханамж 63.8% байна.
    § Аяны дараах үнэлгээ
    2019.01.22-нд 120 үйлчлүүлэгчээс 8 асуултаар 14 хоногийн аянд чиглэсэн агуулга бүхий судалгаагаар сэтгэл ханамж 86.5% болсон. 12 хоногийн дараах байдлаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж 22.7% нэмэгдсэн мөн нийт эмч ажилчдын хувцаслалт жигдэрч, ажилчд энгэрийн тэмдэг 100% зүүж хэвшсэн үр дүнтэй байна

Бид дээрх аяныг цаашид ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлж үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулсаар байх болно.
Ø Мэдээлэл харилцааны аюулгүй байдлыг хангах 14 хоногийн аян (2019.01.24--2019.02.10) зохион байгуулж байна. Энэхүү аяны зорилго нь: 
§ Үр дүнтэй харилцааг бий болгох ISBAR-ын аргыг нэвтрүүлэх
§ Утсаар ярих стандартыг хэвшүүлэх /зурагт хуудас/
§ Дотуур холбооны утасны жагсаалтыг тасаг хэсгүүдэд байршуулж гар утсыг хязгаарлах
§ Үйлчлүүлэгчийн санал,хүсэлт,сайшаал, гомдлыг хүлээн авах утасны дугаар, хаягийг хүлээн авах, эргэлт, эмнэлгээс гарах хэсэг, тасаг нэгжид зурагт хуудас хэлбэрээр байршуулах
§ Байгууллагын вэб сайт, мэдээллийн дотоодын facebook хуудсанд мэдээлэл хүлээн авах харилцааг зохицуулах
§ Эмчилгээ,сувилгаа, үйлчилгээтэй холбоотой мэдээллийг боловсруулан үйлчлүүлэгчдэд ил тод байршуулах / мэдээлэл авах эрхийг бүрдүүлэх /

  • Ø Томуу томуу төст өвчний шинж тэмдэгтэй үйлчлүүлэгчдийг тусгаарлан эмчилгээ үйлчилгээ үзүүлж байна. Бид өдөрт дунджаар ТТТӨ-нйи оноштой 15-35 эх, нярайг хэвтэн эмчлүүлж байна.
    Ø Нийт хэвтэн эмчлүүлж буй болон хүлээн авах амбулатороор үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгч эхчүүдэд маск зүүхийг зөвлөн өдөр бүр тандалт судалгаа, ТТТӨ-ний илрүүлэг, эмчилгээний асуудлыг шийдвэрлэж мэдээ мэдээллийг ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ-т хүргүүлж ажиллалаа.
    Ø Жирэмсний эмгэг эмчилэх тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүдэд томуу томуу төст өвчний талаар эрүүл мэндийн боловсрол олгох сургалт тасралтгүй хийгдэж, тараах материал, гарын авлага тараагдаж байна.
    Ø Мөн Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт 350 ажилчдыг ТТТӨ-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор нэг удаагын малгай маск, ам зайлах уусмал, халуун аарц, витагрипп 1000С витаминаар хангаж ажилласан.