Нийслэлийн Өргөө Амаржих Газар

  • “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа нийт 26  байгууллагаас Нийслэлийн Өргөө Амаржих газар нь эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрөл чанар хүртээмжийг нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн мэс заслын ГИСТЕРОСКОПИ арга нэвтрүүлж, нярайн зүрхний эмгэгийг ХӨДӨЛГӨӨНТ ПУЛЬСОКСИМЕТрээр эрт үед нь оношлох мөн нярайн ТУННЕЛЬ-ФОТО аппаратаар шарлалтыг эмчлэх 3 чиглэлээр нийслэлийн эрүүл мэндийн салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан тул ШИНЭ АРГА, ТЕХНОЛОГИ нэвтрүүлсэн байгууллагаар шалгаруулж, өргөмжлөл үнэ бүхий зүйлээр ШАГНАЖ УРАМШУУЛАВ. Дээрх шагналыг авахад үнэтэй хувь нэмэр оруулсан Нийслэлийн өргөө амаржих газрын нийт хамт олондоо талархал илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.


Эмчилгээ, үйлчилгээ.

  • Нийгмийн хариуцлага, эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд Нийслэлийн Өргөө Амаржих газар “Улаанбаатар” Ротари клубтэй хамтран Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд төслийн хүрээнд 5 дүүргийн зорилтот бүлгийн нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд БЗХӨ-ний талаарх зөвөлгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд Чингэлтэй дүүргийн 50 гаруй өрхийн эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо зөвөлгөө өгч ажилласан. Энэ удаад ээлжит үзлэг оношлогоо зөвөлгөө сургалтыг 2019.02.21-ний пүрэв гаригт Сонгино Хайрхан дүүргийн 31-р хорооны Өлзийт Манал ӨЭМТ-д зохион байгууллаа. Дээрх үзлэг оношлогоо сургалтыг нийт 8 эмч эмнэлгийн мэргэжилтний баг нийт 70 гаруй эмзэг өрхийн эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллэж оношлогоо шинжилгээ хийлээ. Үзлэгт шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд БЗХӨ-ний талаарх ойлголтийг авч өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ёстойг ойлгож эерэг хандлагыг авч чадсанаараа ач холбогдолтой байлаа.

Сургалт, хурал, зөвлөгөөн.

  • 2018 оноос эхлэн Нийслэлийн өргөө амаржих газар нь Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн Эх Барих Эмэгтэйчүүдийн тэнхимтэй хамтран  мэргэжлийн чадварыг үнэлэх үнэлгээ хийж эхлэсэн энэ удаад эх барих эмэгтэйчүүдийн нийт 40 гаруй эмч нараас мэргэжлийн чадварыг үнэлэх үнэлгээг амжилттайгаар авсан бөгөөд нийт эмч нар  идэвхтэй хамрагдсан. Үнэлгээг нийт 5 өртөө бүхий жирэмсний, яаралтай тусламжийн, төрөлтийн, пренаталь оношлогооны, гардан үйлдийн өртөө болон тестийн хэсэгтэйгээр амжилттай зохион байгуулагдлаа. Бид цаашид эмч эмнэлгийн бусад бүх мэргэжилтний мэдлэг хандлагыг сайжруулах зорилгоор дээрх үнэлгээг авах төлөвлөгөөтэй байна.

АШУҮИС-ийн Эх Барих Эмэгтэйчүүдийн тэнхимийн эрдэмтэн багш нар болон шалгалтанд идэвхтэй хамрагдсан эмч нартаа баярлалаа.

  • Ажлаас авах ажилчдын сэтгэл ханамжийг сайжруулах зорилгоор “Стресс менежмент” сэдвээр НӨАГ-ийн нийт тасаг хэсгийн ажилчдад танхимийн сургалтыг хуваарийн дагуу хийж байна. Өмнөх сургалт эмэгтэйчүүдийн тасгийн 22 сувилагчид орсон бол өнгөрсөн 7 хоногт Нэгдсэн мэс засал эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн 26 сувилагчид НӨАГ-ийн сэтгэл зүйч бүлгийн сургалт хийлээ.
  • Резидент эмч нарын лекцүүд болон Англи хэлний хичээл хуваарийн дагуу явагдаж байна.
  • 2019.02.19-ний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Үйлдвэрчний хорооноос “Амилуулах суурь тусламж”-ийн мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтад Өргөө амаржих газрын захиргаа, инженер техникийн нийт эмнэлгийн бус 50 ажилчид хамрагдав. Сургалтаар:  Ухаангүй байгаа хүнийг таних, цээжний шахалт болон амьсгал өгөх, Автомат гадаргуун Дефибриллятор (АЕD)-н талаар анхан шатны ойлголт авч, ашиглах, Анхны тусламж үзүүлэх дадлага ажлыг  эмнэлгийн тусгай манекен ашиглаж үзүүлэх сургалт, хичээлийг орлоо.

Бусад.

  • Нийслэлийн өргөө амаржих газар нь 2019 онд үйл ажиллагааний болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 14 хоногийн аянуудыг зохион байгуулан ажиллаад байна. Бид 2019.01 сард Үйлчилгээний соёлыг хэвшүүлэх аяныг амжилттай зохион байгуулсан. Энэ удаагийн аянаар бид мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах 14 хоногийн аяныг зохион байгуулсан бөгөөд аяны үр дүнд байгууллагын дотуур холбооний хэрэглээ 60%, гар утсаар ярихдаа баримтлах стандарт 71,5% тус тус нэмэгдсэн бол гар утасны хэрэглээ 14,3% буурсан үзүүлэлттэй байна. Бид дараагийн хэрэгжүүлэх аянаараа Анхан шатны баримт бичиг хөтлөлтийг сайжруулах аяныг зохион байгуулан ажиллаж байна. Та бүхэн Нийслэлийн Өргөө Амаржих газартай холбогдохыг хүсвэл 7700-0101 дугаарт холбогдоно уу.