УУЛЗАЛТАД ОРОХ ГЭЖ БАЙГАА БОЛ УТАСНЫХАА ХОНХЫГ ХААГААРАЙ
Ажил хэргийн уулзалтад орохын өмнө та гар утасныхаа дууг хааж хэвшээрэй. Ажил хэргийн уулзалтын үеэр утасны хонх дугарах нь уулзалтад оролцож буй хүн бүрд сөрөг мэдрэмж төрүүлдэг.
Уулзалтын үеэр ямар ч тохиолдолд дуудлагад хариу өгч болохгүй. Утсаа аваад “Хуралтай байна дараа ярья”, “Завгүй байна” гэх мэтчилэн хариу өгөх нь элбэг
Та төсөөл дөө, бүтэн сарын турш бэлтгэсэн бизнес төлөвлөгөөгөө танилцуулаад байж байтал хаанаас ч юм “дидиридидиди” гээд л ая гэнэт чанга дуугарч эхэлбэл та яах вэ. Мэдээж цочирдоно, цочирдсоноос үүдээд анхаарал сарнина. Таны ярианд анхаарал хандуулан сонсож байсан хүмүүс ч мөн ярианаасаа “гарч одно”. Тиймээс ямар ч тохиолдолд утасныхаа дууг хаах хэрэгтэй. Албан уулзалтын үеэр утсаа унтраах эсвэл “Airplane mode” дээр тавих нь тун ч зөв сонголт юм шүү.
Уулзалтын үеэр ямар ч тохиолдолд дуудлагад хариу өгч болохгүй. Утсаа аваад “Хуралтай байна дараа ярья”, “Завгүй байна” гэх мэтчилэн хариу өгөх нь элбэг. Тэгэхдээ бүр ширээн доогуур толгойгоо хийж байгаад ингэж хэлдэг ч хүмүүс бий. Яг энэ асуудлыг шийдвэрлэх ухаалаг шийдэл таны гар утсанд бий гэдгийг санаарай. Ганц товч дараад л та энэ хариуг бусдад саад болохгүйгээр илгээх боломжтой.
Мөн уулзалтад оролцож байвал утсаа хэрхэвч ширээн дээр ил тавьж болохгүй. Таны утасны хонх хаалттай байсан ч дуудлага ирэх, мессеж ирэх үед гэрэл асах, чичирч бусдын анхаарлыг сарниулдгийг анхаарах хэрэгтэй. Ширээн доогуур гараа оруулан утсаа оролдон, мессеж бичих, нийгмийн сүлжээгээ шалгах зэрэг бүдүүлэг үйлдлийг та бүү гаргаарай.
Уулзалтын үеэр чухал санагдсан мэдээллийнхээ зургийг дарах хэрэгцээ гардаг. Ингэхдээ камерныхаа дууг мөн хаах хэрэгтэй. Зураг дарахад гардаг “Чиг чиг” гэсэн чимээ мөн л бусдад тээртэй санагддаг.
18.00 ЦАГААС ХОЙШ АЖЛЫН ХОЛБОГДОЛТОЙ ДУУДЛАГА ХИЙХГҮЙ БАЙХЫГ ХИЧЭЭГЭЭРЭЙ
Ажлын байранд гар утас ашиглахдаа гаргадаг хэд хэдэн алдаа бий. Нэгдүгээрт утасны хонх. Дуудлагын ая сонгохдоо болгоомжтой хандах хэрэгтэй. Аль болох энгийн ая сонгоорой. Танхимаар дүүрэн “Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байна аа ай хө, эсвэл work, work, work...” гээд л дуу эгшиглэж эхлэх нь тийм зохистой бус юм шүү.
18.00 буюу ажлын цаг дууссаны дараа аль болох ажлын холбогдолтой дуудлага хийхгүй байхыг хичээгээрэй
Мөн хонхны чанга сулыг аль болох дундаас доош түвшинд байлгах хэрэгтэй. Ид ажилдаа төвлөрчихсөн байх үед гар утасны хонх чангаар дугарах нь таны хамтран ажиллагсдад төвөг учруулна гэдгийг бодолцох хэрэгтэй. Заримдаа гар утсаа ширээн дээрээ орхиод явсан хүний утас дахин, дахин чангаар дуугарах нь ч бий. Тиймээс энэ мэт бусдын тав тухыг алдагдуулдаг зүйлс дээр анхаарахыг зөвлөж байна.
Албан шугамаар анх удаа харилцаж буй хүнтэй ярихдаа юуны түрүүнд өөрийгөө танилцуулсны дараа ямар ажлаар ярьж байгаагаа хэлэх нь зүйтэй. Мөн 18.00 буюу ажлын цаг дууссаны дараа аль болох ажлын холбогдолтой дуудлага хийхгүй байхыг хичээгээрэй.
Мөн утсаар хэт чанга дуугаар ярихгүй байх, цаад хүний яриаг ч мөн 50-иас бага төвшинд тааруулах нь зүйтэй. Гарын байрлалыг ч мөн анзаарахад гэмгүй. Тохойгоо чихний түвшинд зэрэгцүүлэн, чанга дуугаар ярих нь таныг удирдах түвшний ажилтан мэт харагдуулахгүй гэдгийг санахад илүүдэхгүй.