Нийслэлийн Өргөө амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон Монголд анх удаа дэлхийд ховор тохиолдох эмгэг болох “Умайн артер, венийн судасны мальформаци” оноштой үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээг умайн судас бөглөх эмчилгээтэй хавсруулан амжилттай хийлээ. Тус мэс заслын тухай та бүхэндээ эргэж танилцуулах болно. Эмэгтэйчүүдийн тасгийн хамт олондоо ажлын амжилт хүсье.