Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Хандивласан мэс заслын багажийг эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай. Тус амаржих газарт жилд дунджаар 12,000 эх нярайлдаг  бөгөөд 30 орчим хувь нь хийсвэрээр төрдөг аж. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл гардаг. Харин ийнхүү иж бүрдэл багажтай болсноор эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.