Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Талархал

Жил бүр тохиодог Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газарт Хаан Банкнаас нийгмийн хариуцлагын хүрээнд үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эмнэлгээр үйлчлүүлж буй иргэдийн тав тухтай байдлыг хангахад зориулж кесар мэс заслын 10 иж бүрдэл хандивлалаа.

Хандивласан мэс заслын багажийг эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай. Тус амаржих газарт жилд дунджаар 12,000 эх нярайлдаг  бөгөөд 30 орчим хувь нь кесар мэс заслаар төрдөг аж. Сүүлийн жилүүдэд кесар хагалгааны тоо нэмэгдэж, зарим тохиолдолд багаж ариутгах цаг хүлээгдэх, хүрэлцэхгүй байх зэргээс шалтгаалсан хүндрэл бэрхшээл гардаг. Харин ийнхүү иж бүрдэл багажтай болсноор эдгээр хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдлээ.

Эмчилгээ, үйлчилгээ.

  • Өргөө амаржих газрын эмэгтэйчүүдийн тасгийн хамт олон Монголд анх удаа дэлхийд ховор тохиолдох эмгэг болох “Умайн артер, венийн судасны мальформаци” оноштой үйлчлүүлэгчид мэс засал эмчилгээг умайн судас бөглөх эмчилгээтэй хавсруулан амжилттай хийлээ.

Хяналт, шалгалт.

  • Чанарын албанаас: Төрөх өрөө, амбулаторийн эмч нарт ижил мэргэжилтний үнэлгээг хийлээ.
  • Эмч эмнэлгийн мэргэжилтний мэдлэг ур чадварыг үнэлэх сорил шалгалтыг үе шаттайгаар нийт эмнэлгийн ажилчдыг хамруулан зохион байгууллаа. Сувилахуйн алба, халввараас сэргийлэх хяналтын алба,сургалтын алба хамтран 3 сарын 13 -15 өдрүүдэд нийт эх баригч, сувилагч нар, 3 сарын 15 өдөр 4 мэргэжлийн эмч үүнд халдвар хамгаалал, онош зүй, уламжлалтын эмч нар болон эм зүйч нарыг хамруулан мэдлэг ур чадварыг үнэлэх үнэлгээг амжилттай хийж гүйцэтгэлээ. Үр дүнд өмнөх оныхоос мэдлэг, практик ур чадвар сайжирсан боловч дахин төлөвлөгөө боловсруулж илүү сайжруулахыг зорин ажиллаж байна.

Сургалт, хурал, зөвлөгөөн.

  • Америк Австрийн нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр олон улсын эмч нарын тэтгэлэгт хөтөлбөрт НӨАГ-ийн эрдэм шинжилгээ сургалт гадаад харилцааны менежер эх барих эмэгтэйчүүдийн их эмч Д.Халиун нь амжилттай хамрагдан Австрийн Вена хотын их сургуулийн нэгдсэн эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн тасагт 1 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлж туршлага солилцож ирлээ. Энэ нь манай эмнэлгийнэмч ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх
  • АШУҮИС болон НӨАГ хамтран Үргүйдлийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал эмнэлгийн асуудал сэдэвт 1 багц цагийн богино хэмжээний сургалтыг 3 сарын 19 өдөр Corporate convention center-д амжилттай зохион байгууллаа.
  • Journal club-ын хүрээнд “Ургийн өсөлт баригдах хам шинж”-ийн талаар мэдээллийн НӨАГ-ийн Анагаах ухааны доктор клиникийн професор эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч Ш.Цэрэнсамбуу хийсэн.
  • Халдвараас сэргийлэх хяналтын алба нь халдвараас сэргийлэх багийн ажилчдад эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар сэдэвт сургалт зохион байгууллаа. Халдварын сэргийлэлт хяналтын албаны хурал зохион байгуулж төлөвлөгөөт арга хэмжээ зохион байгуулж үүний хүрээнд бүх тасаг нэгжүүдийн их цэвэрлэгээг 03.23-нд НӨАГ-ын хэмжээнд хийсэн. Нийт 400 гаруй эмч ажилчид оролцсон.

Бусад.

  • Өргөө амаржих газар нь 2019 онд үйл ажиллагааний болон эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 14хоног -1 сарын аянуудыг зохион байгуулан ажиллаад байна. 2 сарын 24 – 3 сарын 14 хооронд Эх, нярай, эмэгтэйчүүдийн асаргаа сувилгаа хяналтын аяныг өрнүүлсэн бөгөөл аяныг зохион байгуулсанаар эх нярай, эмчлүүлэгчдийн асаргаа сувилгаанд ISBAR-ын аргыг хэрэглэж хэвшсэн. 3 сарын 14-28 өдрүүдэд гарын ариун цэвэр сахилтын түвшинг сайжруулах аян хэрэгжиж байна.
  • Мөн 3 сарын 15 наас IT алба зохион байгуулан бүх тоног төхөөрөмжийн ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж ажлын байрны сургалт зохион байгуулж байна.
  • Өргөө Амаржих газрын нийт чанарын албаны мэдээллийн самбаруудыг шинэчлэн дотоод мэдээ мэдээллийг чанар хүртээмжтэйгээр хүргэхээр зорин ажиллаж байна.
  • Бүх ажилчдыг энгэрийн тэмдгийг тогтмол зүүлгэж хэвшүүлэх үүднээс эмнэлгийн нийт ажилчдын энгэрийн тэмдгийг шинэчлэн жигдрүүлэх ажлыг өрнүүлж байна. Дээрх ажлыг хийж гүйцэтгэснээр тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах мөн үйлчлүүлэгч иргэдийг мэдээллээр хангаж соёлтой үйлчилгээг хэвшүүлж байгаа нэгэн ажил болж байна.