Нийслэлийн Өргөө Амаржих Газар




Дэлхий дахинд осол, гэмтлийн улмаас жилд 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 гаруй сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, зам тээврийн ослоос үүдэлтэй нас баралтын дийлэнх хувийг 5-29 насны хүүхэд, залуучууд эзэлж, жилд 700 тэрбум ам. долларын хохирол учирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлсэн байна. 
Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Тогтвортой хөгжлийн зорилт – 2030”-д 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлж осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байна.
Улсын хэмжээнд 2018 онд осол, гэмтлийн шалтгаант гэмтэл болон хордлогын 142,665 тохиолдол, гадны шалтгаант 2920 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад өвчлөл 23.7 хувиар, нас баралт 11.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна. Зам тээврийн осол нь өвчлөлийн 5 дахь, нас баралтын 3 дахь шалтгаан болж, 10-14 насны хүүхдүүд илүү өртөж, жилд 50 хүүхэд нас барж
 байна.