Ø Маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлсэн 3 эхэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллалаа.
Ø Нийгмийн хариуцлага, эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд Өргөө Амаржих газар Хангарьд Ротари клубтэй хамтран “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд төсөл”-ийн хүрээнд 5 дүүргийн зорилтот бүлгийн нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд БЗХӨ-ний талаарх зөвлөгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийж байна.Ø 2019 оны 4 дүгээр сар 10 өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны ӨЭМТ буюу алслагдсан бүс нутгийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвөлгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийлээ.Үзлэгээр НӨАГ-ийн нийт 8 эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтний баг хамт олон ажилласан бөгөөд 23-р хорооны ӨЭМТ-ийн эмч сувилагч болон 23-р хорооны засаг дарга, Хангарьд Ротари клубийн хамт олон нар үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Нийт 66 эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо хийж эмчилгээ заалаа.Үзлэгт шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд БЗХӨ-ний талаарх ойлголтийг авч өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ёстойг ойлгож эерэг хандлагыг авч чадсанаараа ач холбогдолтой байлаа.
СУРГАЛТ, ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН.
- Ø 2019.04.08-ны өдөр Өргөө амаржих газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооноос эмч, эмнэлгийн ажилчдад “ЁС СУРТАХУУН, ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Жавзандамба хутагт төвийн багш Гавж Д.Нямсамбуу уригдан ирж лекц уншлаа.Жавзандамба хутагт төвийн багш, гавж цолтой Д.Нямсамбуу өөрийн төв хийгээд их сургуулиудаар хичээл зааж мэдлэг, боловсрол болон гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн сацуу Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг бөгөөд Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцжээ.
Сургалтанд нийт 105 нь эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.
- Ø ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ээлжит сургалт 2019.04.10 өдөр зохион байгуулагдлаа. Сургалт “Үйл явцын зураглал” сэдвээр зөвлөх компанитай хамтран зохион байгуулав.
ХЯНАЛТ, ШАЛГАЛТ.
Чанарын алба, ХСХА хамтран: Мэс заслын өрөөний халдвар хамгаалалын тал дээр хийх хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.
Бусад.
- Ø Төрөх эмнэлгүүдийн хооронд шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээн 2019.04.13 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 6 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн. НӨАГ нь ширээний теннисний төрөлд эмэгтэй алтан медаль архивч Б.Мөнхтунгалаг, хүрэл медаль мэдээгүйжүүлэгийн их эмч Ш.Урантэс, эрэгтэй эмэгтэй Гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль, сагсан бөмбөг эрэгтэй эмэгтэй хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор халдвар судлаач их эмч Т.Энхбаатар, Засгийн Газрын шагнал Биеийн Тамир Спортын газрын Алтан Од шагналыг нэгдсэн мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Т.Эрдэнэбаатаар нар тус тус шалгарсан амжилт үзүүллээ.
-
- Ø Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчид 2019.04.11-ний өдөр 12.30-13.10 цагийн хооронд Багшийн дээдийн Арслантай гүүрний уулзвар авто замын дагуу “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ? Жолооч та хурдаа хас”, “ЗОГС” анхааруулга тэмдэг, лоозон барьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдлээ.