Тамхи бидний эрүүл мэндэд хэр хортой вэ?
- Төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлнө
- Шүд шарлаж, буйлны үрэвсэлтэй болж шүд унах магадлал ихэснэ
- Нүүрний арьс үрчлээтэж, үсний өнгө алдаж, үс унаж дуу хоолой сөөнгө болно
- Хумс хуурайшиж, хугарамтгай болох, өнгөө алдан шар толбо үүснэ
- Нүдний өвчнөөр өвдөх магадлал энгийн хүнээс 40%-иар илүү
-
- Сонсгол муудна
- Эрчүүд бэлгийн чадавхаа алдана
- Эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрөлтийн хүндрэл гарах,
- Охидын сарын тэмдэг өвдөлттэй ирж мөчлөг нь алдагдан үргүйдэлд хүрэх аюултай
- Зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, захын судасны болон доод мөчний мэдээгүйжих өвчин үүсэх эрсдэлтэй
- Уушгины хорт хавдрын 90%, архаг бронхитоор өвдөх өндөр магадлалтай
- Хамар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолой, нойр булчирхайн хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна.
Харин та тамхинаас гарснаар:
- Тамхиа хаяснаар насжилт 10-15 жилээр уртасна
- Амьсгалын замын өвчлөл эрс буурна
- Зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл 50% буурна
- Эргэн тойрныхон тань дам тамхиталтад өртөж өвдөх эрсдэл багасна
- Эдийн засгийн боломж нэмэгдэнэ
- Гоо сайхан сэргэнэ
- Орчны бохирдолт багасна
- Бусдад эерэг дуурайл болно
Иймд аль болох залуу насандаа тамхийг хаяж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалаарай. Тамхи таван нас хорооно.