Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Мөн Онцгой байдлын газрын дэд хурандаа Д.Чинзориг Өргөө амаржих газрын гамшгийн үеийн бэлэн байдлын шалгалтыг дотуур явж урьдчилсан байдлаар үнэлэгээ хийлээ.

ГАМШГИЙН БЭЛЭН БАЙДЛЫН ҮЕД ХҮН НЭГ БҮРИЙН ҮҮРГЭВЧИНД БАЙВАЛ ЗОХИХ ЗҮЙЛСИЙН ЖАГСААЛТ

1 Цэвэр ус 
Уух болон шингэн нөхөх, хордлого тайлах, шарх цэвэрлэх, нүүр, гар угаах зэрэг зориулалтаар хэрэглэнэ. Цэвэр ус нь 1.5 литрээс багагүй байх бөгөөд жижиг савалгаатай байвал зохимжтой.
2 Хүнс 
Лаазалсан болон хатаасан, удаан хугацаагаар хадгалах боломжтой, хэрэглэхэд бэлэн, хялбар байх /өдөрт 3 удаа, 3 хоног хооллохоор тооцох/
3 Нийлэг уут 
Хүнс, хоол хадгалах болон бэлтгэх сав, бээлий, борооны цув, нөмрөг, дэвсгэр болгон ашиглана.
4 Сонин 
Биеийн дулааныг хадгалах, яс хугарсан, гэмтсэн үед чиг барих, ороох боох, гал гаргах зорилгоор ашиглана.
5 Цаас, харандаа, скоч /наалддаг тууз/ 
Бэхэлгээ, боолт хийх, шаардлагатай тэмдэглэл үлдээхэд ашиглана.
6 Бээлий 
Биеийн дулааныг хадгалах, гарын арьсыг гадны нөлөөнөөс хамгаалах/халуун, хүйтэн болон химийн бодис, хурц ирмэгтэй гэх мэт аюултай зүйлтэй харьцах/-д хэрэглэнэ.
7 Алчуур 
Бохирдсон гар, нүүрийг цэвэрлэх, амны хаалт, ивүүр, зөөлөвч, нөмрөг, дэвсгэр болгох гэх мэт зориулалтаар ашиглана.
8 Дулаан хувцас 
Биеийн дулааныг хадгалах, гадны таагүй орчноос хамгаалах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх /өвчтнийг зөөвөрлөх/-д ашиглана.
9 Гар чийдэн 
Гэрэлтүүлэх, дохио өгөх зориулалтаар ашиглах бөгөөд зай нь цэнэгтэй байх шаардлагатай.
10 Шүгэл 
Дохио өгөхөд ашиглана.
11 Радио 
Гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг шуурхай, тасралтгүй, шууд хүлээн авах зориулалттай бөгөөд зайгаар ажилладаг байвал зохимжтой.
12 Эмийн сан 
Өөртөө болон бусдад эмнэлгийн анхны тусламж үзүүлэхэд ашиглана.
13 Бичиг баримт, Карт 
Таныг хэн болохыг тодорхойлох, гэрийн бүлийн бусад гишүүдтэй холбоо тогтоох, төрийн болон банк, санхүүгийн үйлчилгээг шуурхай авахад ашиглана .
14 Гэрийн хаяг 
Таныг хэн болохыг тодорхойлох бөгөөд гэрийн бүлийн бусад гишүүдтэй холбоо тогтоох, эд хөрөнгийг авран хамгаалахад ашиглана.
15 Лаа, шүдэнз 
Гэрэлтүүлэх, дохио өгөх, хоол боловсруулах, дулаан гаргах, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх /зүү, тариур, чимхүүрийг шатааж ариутгах/-д ашиглана.
16 Аяны хөнжил /мишок/