Дашрамд дурдахад энэ талаар зөвлөгөө өгөх мэргэжилнүүд дутагдалтай байдаг тул 2020 оноос эхлэн НӨАГ-ын Амбулаторийн санаачлагаар Эх барих эмэгтэйчүүдийн эмч болохоор бэлтгэгдэж буй резидент эмч нарын сургалтын хөтөлбөрт анх удаа оруулж өгч байгаагаараа онцлог юм.
Тус сургалтыг явуулсанаар:
- Эх барих эмэгтэйчүүдийн эмч нарт бэлгийн боловсрол ба БЧБХБИ-ийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх, Нөхөн үржихүйн эрүүл мэнд гэж юу болох, өсвөр насны охид хөвгүүдийн онцлог, бие болон сэтгэл зүйд гардаг өөрчлөлтүүдийн талаар ярилцаж, бэлгийн зан үйл, чиг хандлага болон буруу дадал хэвшил, түүнээс үүдэлтэй хор уршиг зэргийг ойлгуулах, өсвөр насны хүүхдүүдийн дунд үргэлж хаалттай байдаг зарим асуудлууд тухайлбал бэлгийн хавьтал, хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ, үр хөндөлт, жирэмснээс хамгаалах хэрэгсэлийг зөв хэрэглэх
- Бэлгийн чиг баримжаа ба хүйсийн баримжаа илэрхийлэлтэй холбоотой буруу хэвшмэл ойлголтуудын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдлэг мэдээллийг олгож, зөв хандлагыг төлөвшүүлэх, эрүүл мэндэд учруулж буй хор холбогдлын талаар таниулж, үе тэнгийн дарамт шахалтаас зайлсхийх чадвар эзэмшүүлж, ямар эрсдлүүд учирч болох талаар мэдлэгтэй болж, эрсдэлээс зайлсхийх ур чадварыг эзэмшүүлэхэд сургалтын гол агуулга чиглэгдэж байсан.