Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 Өмнө нь ДЭМБ вирусны эх үүсвэрийг амьтны гаралтай, хүнээс хүнд халдах магадлал бага гэж мэдэгдэж байжээ. Ухань хотод илэрсэн шинэ төрлийн коронавирус нь SARS гэгддэг амьсгалын замын хурц халдварт өвчний вирустэй төстэй байгаа нь аюул дагуулж байна. SARS-ын халдвараар 2002-2003 онд Хятад, Хонг Конгт нийтдээ 650 орчим хүн амиа алдаж байв.

Шинэ коронавирусын халдвар авсан хүний тоо одоо 218, нас барсан хүний тоо гурав болоод байгаа бөгөөд Бээжин, Шанхай зэрэг том хотуудад анхны тохиолдол бүртгэгдээд байна. Хятадад сар шинийн баяр эхэлж байгаатай холбоотой хүн амын шилжилт хөдөлгөөн тархалтыг улам эрчимжүүлэх аюултай байгаа юм. Өчигдөр бас Өмнөд Солонгост анхны халдвар илэрсэн бол өнгөрсөн долоо хоногт Япон, Тайланд улсуудад илэрсэн байна.