Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст нойр хоолоо умартан зүтгэдэг энхийн манааны дайчид, Монгол Улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй нийт эмч нартаа Олон улсын эмч нарын өдрийн баярын мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилтын дээдийг хүсэе!
Улс, орны маань аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс суурь нь хүн амын эрүүл мэнд бөгөөд иргэн бүрийнхээ амь нас, эрүүл мэндийн төлөө нөр их хөдөлмөр зүтгэл, ачааг нуруундаа үүрэн ажиллаж ирсэн үе үеийн эрдэмтэн мэргэд, гавьяатууд, ахмад эмч
нарынхаа ариун үйлсээр ард олон нь үргэлж бахархаж байдаг билээ.
Эрхэм эмч нартаа баярын мэнд хүргэж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй, эх, нялхас нь эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье
.

Нийслэлийн Өргөө Амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг

Top of Form