Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо 30 боллоо.

Тухайлбал, ОХУ-аас эх орондоо ирсэн 282 иргэнээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 30 хүнд шинжилгээ хийхэд 13 нь "Ковид-19" халдвартай болох нь батлагджээ.

Эдгээр иргэд нь 19-23 насны оюутнууд бөгөөд заримд нь 1-2 төрлийн шинж тэмдэг илэрсэн бол, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй хүн ч байгаа аж.

Тухайн иргэдийн 12 нь Улаанбаатар хотод, үлдсэн нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд өдгөө ХӨСҮТ-д авчирч тусгаарлах ажлыг зохион байгуулж байна.

ХӨСҮТ-д эмчлүүлж байсан нэг иргэн эдгэрч, өчигдөр эмнэлгээс гарсан бөгөөд ийнхүү нийт батлагдсан тохиолдлын 5 нь эдгэрч, 25 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.

2020.04.13-нд ХӨСҮТ-ийн хоёр лабораторид хийсэн 502 шинжилгээ буюу:

·         БНСУ-аас ирсэн 260,

·         ОХУ-аас ирсэн 149,

·          ХӨСҮТ-д тусгаарлагдсан 17,

·         Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 44,

Тандалт, судалгааны чиглэлээр сорьц цуглуулсан 19 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.

Эх сурвалж: #ЭМЯ

Тухайлбал, ОХУ-аас эх орондоо ирсэн 282 иргэнээс сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал болох 30 хүнд шинжилгээ хийхэд 13 нь "Ковид-19" халдвартай болох нь батлагджэ