Нийслэлийн Өргөө Амаржих Газар

 “ХОТ СОЁЛТОЙ БОЛ ГОЁ, ХАМТДАА ӨӨРЧИЛЬЕ” уриан дор хотын соёлд уриалах аянд Нийслэлийн Өргөө амаржих газрын хамт олон нэгдэж байна. ХОТЫН СОЁЛ бүх нийтийн аянг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал бөгөөд таны ХОТЫН СОЁЛ-д оруулж байгаа хувь нэмэр хотоо, улсаа хөгжүүлэх оюунлаг, бүтээлч, хариуцлагатай иргэний ЗҮТГЭЛ байх болно. Нийслэлийн иргэн бидний 2 дахь гэр болсон гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд биелүүлэхээс эхлэнэ. Хотын иргэд та бүхнийг “ХОТЫН СОЁЛ” үйлсийг дэмжиж ая тухтай, аюулгүй, эрүүл хотыг цогцлоохын төлөө айл хѳрш, орц, гудамж, хороо дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноороо нэгдэн түгээхийг уриалж байна. Улаанбаатар хотын эрхэм хүндэт иргэдээ ӨӨРЧЛӨЛТИЙГ ӨНӨӨДРӨӨС ЭХЛҮҮЛЦГЭЭЕ, СОЁЛТОЙ ХОТОД, Амар тайван, сайхан амьдрахын төлөө ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.  #ХотСоёлтойболГоё_ХамтдааӨөрчилье