Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Монгол Улсын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг, жилд 11000 гаруй нярай Нийслэлийн Өргөө амаржих газар /1-р амаржих/ мэндэлсэн нь манай эмч бурхад, хүйн ээж нарын нөр хичээнгүй хөдөлмөрийн ач буян билээ. 
Монгол улсын ирээдүй болсон бяцхан иргэдийнхээ Амь тосч амьдрал бэлэглэдэг Эх баригч нараараа бахархая.

Эх орныхоо залгамж үеийг
Энэрэл жаргалаар тосон аваад
Ээжид нь амлуулж Аавд нь золгуулдаг
Эрхэмээс эрхэм ажил үйлстээ
олон сайхан ээжийг эсэн мэнд амаржуулан, мянга мянган үрсийн “Хүйн ээж” болж айл гэрт аз жаргал бэлэглэдэг үе үеийн бүх ЭХ БАРИГЧ нартаа талархал илэрхийлж ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ НАРЫН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРГАА