Хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж төр засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэрийг нь үнэлж Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/198 тоот тушаалаар яамны “ЖУУХ БИЧИГ“-ээр Нийслэлийн Өргөө амаржих газрын Эмэгтэйчүүдийн тасгийн Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Б.Энхсувд, С.Янжмаа, Нэгдсэн мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний хэсгийн Цус цусан бүтээгдэхүүн хариуцсан сувилагч Д.Цогзолмаа, мэдээгүйжүүлгийн сувилагч Д.Ариунтунгалаг нарыг шагнаж урамшууллаа. Та бүхэндээ ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт хүсэе.