Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн хэсгийн эмч, эмнэлгийн ажилчид “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөгийг Амбулатори, Төрсний дараах хэсэг , Жирэмсний эмгэгийг эмчлэх хэсгүүдэд зохион байгууллаа. Өдөрлөгөөр:
· Гэр бүл төлөвлөлт - Амбулаторийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ё.Чанагнянгар сургалт
· Төрсний дараах сэтгэл зүйн хямрал түүнээс урьчилан сэргийлэх, гарах аргууд - НӨАГ-ын Сэтгэл зүйч Б.Ариунцацрал сургалт
· “ГЭР БҮЛ ТӨЛӨВЛӨЛТ, ЖИРЭМСНЭЭС ХАМГААЛАХ АРГА, ХЭРЭГСЭЛ, ҮРГҮЙДЭЛ” сэдвээр Амбулаторийн Эх барих эмэгтэйчүүдийн Тэргүүлэх зэргийн эмч Ж.Пүрэвжаргал лайв зөвлөгөө
· Үйлчлүүлэгчдэд цай, кофе, чихэр пичень, ундаа жүүсээр үнэгүй үйлчилж Goon амьсгалдаг живх 60 ширхэг, Жирэмслэлтээс хамгаалах аргууд, БЗХӨ-өөс сэргийлье, Гэр бүл төлөвлөлт зэрэг сэдвийн хүрээнд гарын авлага, брошур, постерууд тараалаа.
Өдөрлөгийг зохион байгуулсан НӨАГ-ын Амбулаторийн хамт олондоо талархал илэрхийлье.
Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 25 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 15 дахь удаагаа манай Нийслэлийн Өргөө амаржих газар 3 дахь удаагаа тэмдэглэж байна.
Та бүхэндээ Олон улсын гэр бүлийн өдрийн мэнд дэвшүүлье!