Монгол Улсын Засгийн газрын 2020.04.29-ний өдрийн “Тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 151 дүгээр тогтоолоор “Нийгмийн шилжилтийн явцад ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний 1990-1995 оны хооронд ажилласан жил тасарсан иргэнд аймаг, дүүргийн нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баталгаажилтын хуудсыг үндэслэн ажилласнаар нөхөн тооцуулсан хугацаа” гэж “Журам батлах тухай” Засгийн газрын 2018.12.19-ний өдрийн 382 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулсан тул нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 1990-1995 онд нөхөн тооцуулсан ажилтнууд баталгаажилтын хуудсыг Хүний нөөцийн албанд бүртгүүлнэ үү.
Хугацаа: 2020.05.18-ны өдрөөс 2020.05.20-ны өдөр хүртэл
Хүний нөөцийн алба