Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2020.05.21-ны өдөр Иргэн Э. Игиймаа нийгмийн хариуцлагын хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газарт ургийн монитор 5 ширхэгийг бэлэглэлээ. Энэхүү ургийн монитор нь ургийн зүрхний цохилтыг хянаж, бүтэлтийг эрт оношлох энгийн ажиллагаатай төхөөрөмж бөгөөд уг төхөөрөмжийн тусламжтайгаар ургийн зүрхний цохилтын өөрчлөлтийг эрт илрүүлж, эмчлэх шаардлагатай тохиолдолд төрөлтийн товыг өөрчлөн эх хүүхдийн эсэн мэнд амаржих нөхцөлийг бүрдүүлдэг нэн чухал төхөөрөмж юм.

Орчин үеийн техник технологийн эрин зуунд Монголын үрс эндэлгүй эсэн мэнд мэндэлж, өглөө бүрийг эх орон минь шинэ нялхасын дуугаар угтаж байхын төлөө ийм буянтай сайхан үйл хэрэг хийж байгаа Э.Игиймаа бүсгүйдээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөж Өргөө амаржих газрын хамт олноос талархал илэрхийлье.

Монголын үрс маш олон болтугай.