Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2020.05.22-ны өдөр Азийн сан, Олон улсын хөгжлийн байгууллагаас Нийслэлийн Өргөө амаржих газрын гадна талбайд Гацуур 15, Голт бор сөөг 14, зүлэгний үр, дагалдах хөрс, холимог шороо, хөвдөн хөрс зэргийг өөрсдийн хөрөнгөөр авч хандивлаж, манай эмч, эмнэлгийн ажилчидтай хамтран мод тарьлаа.  
Цэвэр агаар, ногоон орчин бүрдүүлэх үйлсэд нэгдэн, нийгмийн сайн сайхны төлөө хариуцлагаа эрхэмлэж хамт олноороо идэвхитэй оролцсон Азийн сан, Олон улсын хөгжлийн байгууллагын залуусдаа цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

“НОГООН ОРЧИН БИДНИЙ ИРЭЭДҮЙ”