2020.05.25-ны өдөр Д.Болднямын гэр бүлээс НӨАГ-ын Эх барихын хүлээн авах хэсгийг тохижуулахад мөнгөн хэлбэрээр дэмжлэг үзүүлснээс гадна Угаалга, ариутгалын хэсэгт SHARP брэндийн 15 кг-ын бүрэн автомат угаалгын машин хандивлалааа.
Дашрамд дурьдхад Д.Болднямын гэр бүл 2016 онд Нярайн хүлээн авах хэсгийн нярайн шарлалтын фото эмчилчилгээний өрөө, нярайн эмгэгийг эмчлэх хэсгийн 2 өрөө, нярайн эрчимт эмчилгээний хэсгийн 2 өрөөг тус тус иж бүрэн тохижуулж өгч байсан билээ.
Нийгмийн хариуцлагаа эрхэмлэдэг залуу гэр бүлүүдийн төлөөлөл Д.Болднямын гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.
Мөн энэхүү хандив тусламжийг хэрэгцээ шаардлагатай газар нь хүргэх ажлыг санаачлан хэрэгжүүлсэн нярайн сувилагч Ж.Байгалмаадаа хамт олных нь зүгээс талархал илрэхийлье.
Та бүхний маань ариун цагаан хөдөлмөрийн үр шим түм дахин үржих болтугай.