Нийслэлийн Өргөө Амаржих Газар

2020 оны 5-р сарын 25-ны өдөр АШУҮИС-ийн Эрдмийн Сургуулийн “ЭРДМИЙН ЧУУЛГАН-62” салбар хурал “ШИНЭ КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН ТАРХВАР СУДЛАЛ, ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ ТУЛГАМДСАН АСУУДАЛ”-д сэдвийн дор орчин үеийн шинэлэг мэдээллийг түгээж цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өнгөрлөө.

Энэхүү чуулганд “Өндгөвч уйланхайжих хам шинжийн үед андрогений эсрэг прогестин эмчилгээний үр дүн” сэдвээр Б.Болорчимэг, Д.Өнөржаргал, Х.Ариунжаргал, Э.Цэндмаа, Т.Амартүвшин, Д.Мөнхцэцэг нар, “Умайн гаднах жирэмсний эмчилгээний аргуудын үр дүнг харьцуулан судалсан нь” сэдвээр Ц.Энхбат, Т.Амартүвшин, Б.Ганхуяг, Д.Даваадулам, Ю.Болор, Б.Дашдэмбэрэл, Р.Батжаргал, Д.Өнөржаргал, Э.Цэндмаа, Б.Болорчимэг, Ж.Энхцэцэг, Д.Мөнхцэцэг нар судалгааны ажлаа хэвлүүлэн олны хүртээл болгосонд талархал илэрхийлье.

2020 онд олныг хамарсан хурал зөвлөгөөн өргөнөөр зохион байгуулагдаагүй ч гэсэн нийт эмч, ажилчид судалгаа, шинжилгээний ажлаа үргэлжүүлэн хийж, ном товхимол хэвлүүлэн гаргах бүрэн бололцоотой учир 2021 оны эрдмийн чуулганд бүтээл арвинтай оролцоно гэдэгт итгэж байна.

                                              Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг /АУ-ны доктор, НЭМ-ийн магистр/