Нийслэлийн Өргөө амаржих газрын Хангамж үйлчилгээний албаны Инженер техникийн хэсэг, Сан салхивчны хэсэг, Засвар цэвэрлэгээ үйлчилгээний хэсгийн хамт олон өөрсдийн санаачлагаар амаржих газрын урд талын зоорийн орох хаалганы саравчыг шинээр дээвэрлэж, шатны хана, нурж унасан байсан салхивчны зориулалтын хаалт зэргийг будаж сэргээн засварлалаа.
Амаржих газрын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх ажил үйлсэд хувь нэмэрээ оруулсан та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсэе.