Нийслэлийн Өргөө амаржих газар нь жилдээ 11.000 гаруй эх, нярайг эсэн мэнд амаржуулдаг. 2020 оны 9 сарын байдлаар 8400 гаруй эх, нярайг амаржуулаад байна.
Төрөх хугацаанаас эрт дутуу төрсөн нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах дутуу төрсөн нярайн эндэгдэлийг бууруулах үндсэн зорилттой “SAVE ANGELS” төслийг 2020.09.25-ны өдөр JCI Монгол байгууллагатай хамтран амжилттай хэрэгжүүлж тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болж өндөрлөлөө.
Ø Нээлтийн үйл ажиллагаанд JCI Монгол ТББ, JCI Чэйрмэн салбар байгууллага, ивээн тэтгэгч болон хамтран ажилласан байгууллагын төлөөлөл, Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн захирал Г.Гэрэл, Өргөө амаржих газрын дарга А.Дүүрэнбилэг, эмч, эмнэлгийн ажилтнууд оролцлоо.
Ø “SAVE ANGEL” төслийн хүрээнд Нийслэлийн Өргөө амаржих газарт нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай 3 нэр төрлийн 11 багаж, тоног төхөөрөмжийг Нярайн тасагт суурилуулж, хүлээлгэн өглөө.
Ø Төслийг амжилттай хэрэгжүүлж, Монголын ирээдүй болсон энхрий бяцхан үрсийнхээ төлөө анхаарлаа хандуулж эх, нялхсын эрүүл энхийн төлөө хамтдаа зүтгэсэн ивээн тэтгэгч байгууллагууд болох JCI монгол ТББ, JCI чэйрмэн салбар байгууллага, Худалдаа хөгжлийн банк, АПУ ХК, RCSC ХХК, Н.Батдэмбэрэл, Б.Лашид JCI их хүрээ салбар 2020 оны ерөнхийлөгч, Хатанбаатар ХХК, Таван нүдэн брэнд, Баян өндөгний үйлдвэр, Х.Болдбаатар JCI чэйрмэн салбар 2020 оны тэргүүн дэд ерөнхийлөгч болон хамтран ажиллагч Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз, iHotel ХХК, Mobicom ХК зэрэг байгууллагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сайн үйлс бүхэн ашид дэлгэрэх болтугай.
#НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР
#Эмнэлэг #ЭрүүлМэнд #Зөвлөгөө #Мэдээлэл #ТаныЭрүүлМэндТаныГарт