Томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг нийслэл болон хөдөө орон нутагт 2020 оны аравдугаар сарын 01-нээс 10-ны хооронд зохион байгуулна.
УЛААНБААТАР ХОТОД:
-2-9 насны цэцэрлэг, сургуулийн хүүхэд тухайн цэцэрлэг, сургуулийн дархлаажуулалтын түр цэгт,
-06 сартайгаас 9 насны цэцэрлэг, сургуульд хамрагдаагүй хүүхэд, 4-өөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетад хамруулна.
АЙМГИЙН ТӨВД:
-2-5 насны цэцэрлэгийн хүүхэд тухайн цэцэрлэгийн дархлаажуулалтын түр цэгт,
-Дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэйчүүд, 65 ба түүнээс дээш насны болон архаг өвчтэй хүн харьяа Эрүүл мэндийн төвийн Дархлаажуулалтын кабинетад хамруулна.
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ ЮУ АНХААРАХ ВЭ?
-Эмчийн үзлэгт орох,
-Сайтар унтаж амрах,
-Дулаан хувцаслах,
-Сүүлийн 1 сарын хугацаанд ямар нэгэн вакцин хийлгээгүй байх.
ВАКЦИН ХИЙЛГЭСНИЙ ДАРАА ЮУ АНХААРАХ ВЭ?
-Вакцин тарьсан хэсгийг хөндөхгүй, хүрэхгүй байх,
-Дулаан хувцаслах, хоёр хоног ус хүргэхгүй байх,
-Боолт хийх, эм, тос түрхэх, хөхний сүү, гялгар уут, бусад зүйлээр жин тавихгүй байх.
ВАКЦИНЫ ЭСРЭГ ЗААЛТ:
-Вакцинд хэт мэдрэг хүн,
-Өндөг, тахианы гаралтай бүтээгдэхүүнүүд харшилтай хүн,
-Сүүлийн 6 сарын дотор таталт, саажилтын хам шинж өгч байсан хүн,
-Мэдрэлийн үрэвслийн хам шинжийн үед,
-Дархлал дутмагшилтай хүн,
-Гормон эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн,
-Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа хүн. ЭМЯ, ХӨСҮТ