- Нийслэлийн 381 жилийн ой, нийслэлийн 2020 оны “Нэг хот-нэг стандарт”-ын хүрээнд “Сайн туршлага-2020” арга хэмжээг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран энэ сарын 29-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт амжилттай зохион байгууллаа.
- Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч, оновчтой санал, санаачилгыг дэмжих хүрээнд тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй билээ.
- 2020 оны “Сайн туршлага” арга хэмжээг 2 үе шаттай буюу анхан шатны шалгаруулалтыг эрүүл мэндийн байгууллагууд тасаг, нэгж, Өрхийн эрүүл мэндийн төвийн хэмжээнд зохион байгуулж, нийт 379 бүтээл оролцсон юм.
- Хоёрдугаар шатны арга хэмжээнд ирсэн 263 бүтээлээс нийт 6 номинаци, шилдэг 22 сайн туршлагыг шалгаруулсан байна.
Тус арга хэмжээнд Нийслэлийн Өргөө амаржих газраас оролцсон амжилт:
1. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ: ДЭД БАЙР, ӨРГӨМЖЛӨЛ, МӨНГӨН ШАГНАЛ - “Мэс заслын үеийн халдвар хамгааллын дэглэм“ сургалтын видео хичээл, 8 мэргэжлийн чиглэлээр: эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн, эмнэлгийн ажилтан үүнд: 1.Мэс засалч эмч, 2.Мэдээгүйжүүлэгч эмч, 3.Нярайн эмч , 4.Эх баригч, 5.Мэс заслын сувилагч, 6.Мэдээгүйжүүлийн сувилагч , 7.Туслах сувилагч, 8.Үйлчилгээний ажилтан
2. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН ЭМЧИЛГЭЭНИЙ ТЕХНОЛОГИ НОМИНАЦИ: “Умайн хөндийн наалдац салгах баллон батламж” БАТЛАМЖ - Эх барих эмэгтэйчүүдийн эмч Э.Болоржаргал
3. ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ХӨНГӨВЧЛӨХ, ХҮРТЭЭМЖ САЙЖРУУЛАХ НОЦИНАЦИ: “Унтуулгын аппаратны амьсгалын гуурс тогтоогч тавиур” БАТЛАМЖ - Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч Л.Сарантуяа
4. ШИНЭЭР НЭВТРҮҮЛСЭН СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, ХҮРТЭЭМЖИЙГ САЙЖРУУЛАХ ТЕХНОЛОГИ: “Эмийн алдаанаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлын арга хэмжээний стратеги заавар” ГЭРЧИЛГЭЭ
5.ШИНЭЭР БОЛОВСРУУЛСАН НОМ ТОХИМОЛ, УДИРДАМЖ, ГАРЫН АВЛАГА НОМИНАЦИ: “Ургийн хяналт” БАТЛАМЖ - Эх барих эмэгтэйчүүдийн эмч, НӨАГ-ын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга О.Баянжаргал
“Нярай асаргаа” Эхчүүдэд зориулсан гарын авлага ГЭРЧИЛГЭЭ - Нярайн арга зүйч сувилагч Д.Оюунэрдэнэ Жирэмсэн эхчүүдэд зориулсан гарын авлага БАТЛАМЖ - Эх баригч М. Мэндбаяр, Д. Басцэцэг, А. Амарбаясгалан, Д. Гандолгор
Амжилттай оролцсон Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн тусгай мэргжилтнүүд та бүхэндээ цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэе.
- Эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү үйл ажиллагаа жилээс жилд улам өргөжиж, бүтээл ихтэй болж буй талаар зохион байгуулсан ажлын хэсэг, оролцогч болон шүүгч нар онцлон тэмдэглэсэн юм.
- Арга хэмжээг НЭМГ-ын дарга, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Өрхийн эрүүл мэндийн төв болон Төмөр замын нэгдсэн эмнэлэг, ЭХЭМҮТ, АӨСҮТ, УГТЭ, Ховд, Орхон-Уул аймгийн бүсийн оношилгооны төвийн төлөөлөл бүхий 730 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн үзэж сонирхсон байна.