2020.11.05-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын МЗМЭЭХэсгийн арга зүйч сувилагч Ч.Пүрэвсүрэнгийн санаачлагаар “ГАЗАР КАПИТАЛ ПАРТНЕРС” ББСБ-ын хамт олон дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан орчин үеийн өвчтөн зөөвөрлөх тэргэнцэр /каталка/ хандивлалаа.
Амаржих газрын Мэс заслын хэсэгт нэн шаардлагатай, дутмаг байсан өвчтөн зөөвөрлөх тэргэнцэрийг авч өгч эх нялхсын эрүүл энхийн төлөө хувь нэмэрээ оруулсан та бүхэнд талархал илэрхийлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.