Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Дүүрэг бүрт “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг шинжилгээнд хамруулах ажил ойрын өдрүүдэд эрчимтэй өрнөж буй билээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрын халдвар судлаач эмч Т.Энхбаатараар ахлуулсан Лабораторын техникч С.Энхсайхан, Ариутгагч Б.Эрдэнэчимэг, Сантехникийн слесарь А.Энхбаяр /жолооч/ нарын 2-р баг  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын багт хамтран ажиллаж цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажил үүргээ гүйцэтгэж байна. Нийслэлийн хэмжээнд Коронавирус халдварт өвчин Ковид-19 халдвар голомтлон гарсан газрууд болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. 2020.12.07-ны байдлаар манай баг 870 гаруй хүнд шинжилгээ хийсэн байна. И март их дэлгүүр, Баянзүрх худалдааны төв, Автобус бааз-1, Аман хуур хотхон, Эмээлт товчоо, Баруун туруу товчоо, Нийслэлийн цагдаагийн газар, УЕПГ мөн айл өрхүүдийн гэрийн хаягаар очиж шинжилгээ аван, тандалт судалгаа, ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна.

Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилтнууд бидний төлөөлөл болон ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад та нартаа хамт олон чинь талархаж байна. Та бүхэндээ ажлын амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе. Бид хамтдаа даван туулж чадна. Амжилт залуусаа.

1-р баг Халдвар судлаач эмч Б.Халиунаар ахлуусан Онош зүйн тасгийн арга зүйч, лаборант Д.Адъяасүрэн, Ариутгагч Д.Ганчимэг, Жолооч Ч.Одгариг, Ч.Алтансүх нар ажил үүргээ амжилттай зохион байгуулж ээлжээ хүлээлгэж өгсөн байна.