Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Дэлхий даяар Коронавирус COVID-19 халдварын цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед Монгол улсын хэмжээнд бэлэн байдлын зэрэгт шилжсэн хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор цусны донорын тоо цөөрч цусны нөөцийн хомсдолд ороод байна.

Иймд Өргөө амаржих газрын хамт олон цус цусан бүтээгдэхүүнийг хэрэглэгч байгууллага мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 2020.12.31-ний өдөр хурлын А зааланд 09:00-13:00 цагийн хооронд “ЦУСНЫ ДОНОРЫН ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгуулахаар боллоо.

Эмч, эмнэлгийн ажилтнууд та бүхэн идвэхитэй хамрагдана уу.

Зохион байгуулагч: НӨАГ-ын Захиргаа

Цус сэлбэлтийг зохицуулах газар