Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР, ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВТЭЙ ХАМТРАН ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА...


М
онгол улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс 8 хувиар өссөн боловч, дэлхий нийтээр цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор явуулын цус цуглуулалт буурсан үзүүлэлттэй байна. Коронавирус (Ковид-19) цар тахалын энэ цаг үед Нийслэлийн Өргөө амаржих газрын 50 гаруй эмч, эмнэлгийн ажилтнууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд, хүмүүнлэгийн үйлсэд нэгдэн 2020.12.31-ний өдөр “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨРЛӨГ” зохион байгуулж цусаа хандивлаж бусдад амьдрал бэлэглэх ариун үйлсэд хувь нэмэрээ орууллаа.

Өдөрлөгөөр сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх үйлсэд идвэхитэй оролцон цусны бүрэлдэхүүн хэсгээ 10 удаа бэлэглэсэн тул Мэс засал мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хэсгийн арга зүйч, сувилагч Ч.Пүрэвсүрэн, Нярайн тасгийн арга зүйч сувилагч Д.Оюун-эрдэнэ нар “Бахархалын тэмдэг-10” Батламж гардан авлаа.

Амьдрал бэлэглэсэн донор таньд баярлалаа.