Манай хамт олон халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлан, эх нялхасын эрүүл энхийн төлөө үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна.
- Нийслэлийн Өргөө Амаржих газарт 2021 оны 01 сарын 19-ний өдөр “КОВИД -19” халдварын батлагдсан тохиолдол гарсантай холбоотой 357 эмч, ажилчид, үйлчлүүлэгчээс түргэвчилсэн тест болон PCR шинжилгээ хийж хоёр шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан.
- Эх барихын тасаг, Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байсан эхчүүдийн жирэмслэлт, төрөлт, эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу, халдвар хамгааллын нарийн дэглэм баримтлан тасралтгүй 24 цагаар хэвийн үргэлжлүүлэн явуулж байна.
- Амаржих газрын “В” Корпусын хэсэгт 30 ортой эх барихын тасаг ХУД-ийн жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэвийн үзүүлж байна.
- Нярайн эмгэг болон эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийн тасгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.
- 2021.01.20-ний өдөр 19 эх амаржсанаас 11 хүү, 8 охин мэндэлсэн байна.
Монголын үрс маш олон болтугай.